АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үгийг нь тасалсан NBC телевизийн сэтгүүлчийг бүдүүлэг гэж нэрлэж, эхний эгнээнээс сүүлийн эгнээнд шилжин суухыг зөвлөжээ. Уг явдал Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр болсон байна.
“Та маш бүдүүлэг хүн байна, би тантай ярихгүй. Та эхний эгнээнд суух ёсгүй, сүүлийн эгнээнд суух хэрэгтэй” гэж Трамп хэлжээ.
NBC-ийн сэтгүүлч асуулт тавихыг оролджээ
Америкийн Ерөнхийлөгч үгээ дуусгах гэж байх үед NBC-ийн сурвалжлагч танхимаас чанга дуугаар асуулт тавьж эхэлсэн байна. Трамп түүнээс аль хэвлэлийг төлөөлж байгааг асуужээ.
Сэтгүүлч “NBC, эрхэм ээ” гэж хариулсны дараа Трамп яриаг үргэлжлүүлэхээс татгалзсан байна. Ингэснээр тэдний хоорондын богино маргаан өндөрлөжээ.
