2021 онд “Minari” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-ын шагнал хүртэж байсан БНСУ-ын алдарт жүжигчин Юн Ё Жон телевизийн урлагийн дээд шагнал болох “Эмми”-д нэр дэвшлээ. Тэрбээр “Netflix”-ийн алдартай “Beef” цувралын хоёрдугаар улиралд бүтээсэн дүрээрээ лимитед болон антологи цувралын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн төрөлд өрсөлдөхөөр болсон байна.
Юн Ё Жон “Beef” цувралын хоёрдугаар улиралд тэрбумтан Пак даргын дүрийг чадварлаг бүтээжээ. Тус цувралд түүнтэй хамт БНСУ-ын өөр нэгэн алдартай жүжигчин Сон Кан Хо хамтран тоглосон байна. Үзэгчдийн дунд хүлээлт өндөр байгаа “Beef” цувралын шинэ улирал энэ жилийн “Эмми”-гийн шагналд нийт 16 төрөлд нэр дэвшиж, томоохон амжилт үзүүллээ.

Солонгосын кино урлагийнхан “Эмми”-гийн тайзнаа
Өмнөд Солонгосын жүжигчид олон улсын томоохон наадмуудад замналаа амжилттай үргэлжлүүлсээр байна. Үүнээс өмнө 2022 онд жүжигчин И Жун Жэ “Squid Game” цувралд бүтээсэн дүрээрээ “Эмми”-гийн түүхэнд шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан түүхтэй.
78 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах албан ёсны ёслол ирэх есдүгээр сарын 14-нд АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулагдах бөгөөд Юн Ё Жон дараагийн томоохон шагналаа хүртэх эсэхийг дэлхий даяар хүлээж байна.