Алдарт дуучин Шерын 49 настай хүү ээж нь түүнийг санхүүжүүлэхээ больсонд гомдоллов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Шер

Америкийн алдарт дуучин Шерын хүү Элайджа Блу од ээж нь түүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ больсон тул экс эхнэртэйгээ хийж буй шүүхийн маргааны үеэр хүнд байдалд орсноо олон нийтэд мэдэгдлээ.

Өдгөө 49 настай тэрээр хуучин эхнэртэйгээ шүүхээр заргалдаж байгаа бөгөөд сар бүр төлдөг 6,500 ам.долларын тэтгэмжийг цуцлуулахыг хичээж байна. Элайджагийн хэлснээр, өмнө нь түүний зардлын тодорхой хэсгийг ээж нь даадаг байсан бол одоо тусламж нь бүрмөсөн зогсжээ. Тэрээр одоогийн байдлаар өөрийнх нь цор ганц тогтвортой орлого бол эцгийнх нь байгуулсан итгэмжлэлийн сангаас (trust fund) ирдэг мөнгө гэдгийг онцолсон байна. Тэрээр тус сангаас сар бүр 10,000 доллар хүлээн авдаг ч татвар төлсний дараа энэ дүн мэдэгдэхүйц багасдаг аж. Иймээс экс эхнэртээ тэтгэмж төлөөд эхлэхээр түүнд амьжиргааны мөнгө бараг үлддэггүй хэмээн дуучны хүү учирлажээ.

Алдарт дуучин Шерын 49 настай хүү ээж нь түүнийг санхүүжүүлэхээ больсонд гомдоллов

Түүнчлэн тэрээр хуучин эхнэрийнхээ өмнө хүлээсэн санхүүгийн үүрэг хариуцлагаас болоод өөрийн наад захын хэрэгцээгээ ч хангаж чадахгүй байгаагаа шүүхэд мэдүүлсэн байна. Салсан хосуудын шүүхийн маргаан үргэлжилсээр байгаа бөгөөд энэ үйл явдал Америкийн шар хэвлэлүүдийн анхаарлыг ихээр татах болов.

Элайджа Блу бол Шер болон хөгжимчин Грегг Оллман нарын бага хүү юм. Тэрээр сүүлийн жилүүдэд гэр бүлийн маргаан болон донтолтын асуудлаас үүдэн хэвлэлийн хуудаснаа нэг бус удаа “зочилж” байсан билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй