UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт хэвлэлийн бага хурлын үеэр ирэх зургаадугаар сарын 15-нд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдах “UFC White House – Freedom 250” тэмцээний нийт шагналын сан 1 сая доллар байхыг мэдэгдлээ.
Тэмцээний “Үдшийн шилдэг тулаан” (Fight of the Night) номинацид шалгарсан хоёр тулаанч тус бүр 300,000 долларын шагнал хүртэх юм. Харин “Шилдэг үзүүлбэр” (Performance of the Night)-ийн эзнээр тодорсон хоёр тулаанчид тус бүр 200,000 доллар олгохоор болжээ.
Сануулахад, “UFC White House – Freedom 250” тэмцээний гол тулаанд UFC-ийн 70 кг хүртэлх жингийн аваргын бүсийг эзэмшигч, 29 настай, ялагдашгүй яваа Испани-Гүрж гаралтай Илия Топурия болон хөнгөн жингийн түр зуурын аварга, 37 настай Америк тулаанч Жастин Гэтжи нар тулалдах билээ.