“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар 2026 оны намар Европын томоохон театруудын тайзнаа дэлхийн сонгодог дуурийн алдарт бүтээлүүдийн гол дүрийг бүтээхээр боллоо. Тэрбээр Европ дахь тоглолтын хуваариа цахим хуудсаараа дамжуулан танилцуулж, уран бүтээлийг нь дэмждэг олон улсын үзэгчид болон хилийн чанад дахь элэг нэгтнүүддээ талархал илэрхийлжээ.
Итали болон Германы театруудад тоглох аялан тоглолтын хуваарь
Г.Ариунбаатарын энэ намрын аялан тоглолт Италийн Парма хотоос эхлэх бөгөөд Ж.Верди, П.Масканьи, Р.Леонкавалло нарын дэлхийн хөгжмийн зохиолчдын сод бүтээлүүдээр Монголын уран бүтээлчийн нэрийг дэлхийн тайзнаа дуурсгах юм.
Аялан тоглолтын товлолт хуваарь болон бүтээх дүрүүд:
- Итали, Парма (“Teatro Regio di Parma”): Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набукког 10 дугаар сарын 3, 11, 18, 24-ний өдрүүдэд бүтээнэ.
- Итали, Турин (“Teatro Regio”): П.Масканьигийн “Cavalleria Rusticana” дуурийн Альфиогийн дүр болон Р.Леонкаваллогийн “Pagliacci” бүтээлд тоглоно.
- Итали, Кальяри (“Teatro Lirico di Cagliari”): Ж.Вердийн “Rigoletto” дуурийн гол дүр Риголеттог 11 дүгээр сарын 11, 13, 15, 19-ний өдрүүдэд амилуулна.
- Герман, Берлин (“Staatsoper Unter den Linden”): Ж.Вердийн “Nabucco” дуурийн Набуккогийн дүрд 12 дугаар сарын 20, 22-ны өдрүүдэд дахин тоглож оныг өндөрлүүлнэ.
