“All in Hit” тоглолтод Монголын рок, попын нэрт уран бүтээлчид нэгдэнэ

0 comments
Харанга

Монголын амьд хөгжим, поп урлагийн олон үеийн сонсогчдыг нэг дор цуглуулах “All in Hit” тоглолт наймдугаар сарын 22-нд “Socia pay” паркт болно. Тус тоглолтод Монгол Улсын Төрийн соёрхолт “Харанга”, “Хурд” хамтлаг болон Ардын жүжигчин Б.Сарантуяа, Гавьяат жүжигчин С.Наран нар хамтран оролцохоор болжээ.

Энэхүү тоглолт нь Монголын рок, поп урлагийн тайзнаа өөр өөрийн түүх, хит бүтээлүүдээрээ байр сууриа эзэлсэн уран бүтээлчдийг нэгэн орой нэг тайзнаа уулзуулах гэж буйгаараа онцлог юм. “Харанга”, “Хурд” хамтлагийн амьд хөгжмийн эрч хүч, Б.Сарантуяа, С.Наран нарын хоолойн өнгө, тайзны туршлага хослох нь үзэгчдийн хүлээлтийг нэмэгдүүлж байна.

Тоглолтын бүрэлдэхүүн:

  • Монгол Улсын Төрийн соёрхолт “Харанга” хамтлаг;
  • Монгол Улсын Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг;
  • Ардын жүжигчин Б.Сарантуяа;
  • Гавьяат жүжигчин С.Наран.

“All in Hit” тоглолтын талаар “Хурд” хамтлагийн гитарчин, Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр “Амьд хөгжмийн нүргээн доор хамтлаг дуучдаараа цугларч буйд талархалтай байна” хэмээн ярьжээ. Харин Ардын жүжигчин Б.Сарантуяа тоглолтыг “Омогшил, бахархал, хайр төрүүлсэн тоглолт болно” гэж тодотгосон байна.

Ийнхүү үе үеийн хит дуунууд, амьд хөгжмийн уур амьсгал, Монголын тайзны томоохон төлөөллүүдийг нэгтгэх “All in Hit” тоглолт энэ сарын 22-нд үзэгчидтэй уулзах гэж байна. Рок, поп урлагийн дурсамж, өнөөгийн тайзны эрч хүчийг нэг дор мэдрүүлэх үдэш болохоор байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй