“Ulaanbaatar Amazons” багийн төвийн тоглогч Амари Робинсон Монгол Улсын иргэншил хүссэн гэх мэдээлэл цацагдаад байна.
Хэрэв түүнд FIBA-гаас зөвшөөрөл олговол Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, ASIA CUP тэмцээнд оролцох боломжтой болох аж. Амари Робинсон сагсан бөмбөгийн замналаа АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн NCAA-ийн Clemson Tigers багаас эхлүүлжээ.
Тэрбээр “Ulaanbaatar Amazons” багт нэгдсэнээсээ хойш 5×5 болон FIBA 3×3 тэмцээнүүдэд оролцож, чухал тоглолтуудад багийнхаа гол тоглогчдын нэг байсаар ирсэн юм.

