Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг холбогдох зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн аж ахуйн нэгжид нэг сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг уг хөшөөг 2026 оны долдугаар сарын 31-ний шөнийн 03:00 цагт “Ардчиллын ордон”-ы үүдэнд шилжүүлэн байршуулсан юм.
Үүний дараа иргэд эсэргүүцлээ илэрхийлж, “Ард түмний хөрөнгөөр байгуулсан хөшөө”-г хуучин байранд нь буцаахыг шаардсан. Улмаар хөшөөг Төв шуудангийн урд байрлах анхны байршилд нь эргүүлэн байрлуулсан билээ.
Холбогдох байгууллага дээрх үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл, журмыг зөрчсөн” зөрчилд тооцсон байна.
Иймд Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагч зөрчил гаргасан аж ахуйн нэгжид хуулийн дагуу 1,000 нэгжтэй тэнцэх буюу нэг сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
