Амари Робинсон Монголын шигшээ багийн анхны тоглолтдоо оролцоно

0 comments
Амари Робинсон

Монгол Улсын иргэншилтэй болсон сагсан бөмбөгчин Амари Робинсон үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглох албан ёсны эрхээ авчээ. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо түүнийг Монголын шигшээ багийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн байна.

25 настай Робинсон төвийн байрлалд тоглодог бөгөөд 184 см өндөртэй. Тэрбээр “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын үеэр Монгол Улсын шигшээ багийн өмсгөлтэй анхны албан ёсны тоглолтоо хийхээр болжээ.

2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд Японы Нагоя хотод болох Азийн наадамд оролцох Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг Монголын сагсан бөмбөгийн холбоо мөн танилцуулсан байна. Амари Робинсон тус бүрэлдэхүүнд багтсанаар Монголын шигшээ багийн шинэ тоглогчдын нэг болж байна.

Амари Робинсон Монголын шигшээ багийн анхны тоглолтдоо оролцоно

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй