Трамп нууц мэдээлэл задруулсан хүмүүсийг буудан хороох хүртэл шийтгэх тухай ярив

0 comments
Трамп: Орос 10-12 хоногийн дотор дайныг дуусгах ёстой

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нууц мэдээллийг хэвлэлд задруулсан төрийн албан хаагчдыг хатуу шийтгэж, бүр буудан хороох хүртэл арга хэмжээ авах ёстой гэж мэдэгджээ.

Энэ талаар NBC News телевиз мэдээлсэн байна.

“Миний бодлоор нууц мэдээлэл задруулсан хүмүүсийг буудан хороох ёстой. Жишээлбэл, тэд аль нэг улс руу хэдэн цагт довтлох гэж байгааг чинь мэдээлчихдэг” гэж Трамп Аризона мужид болсон цуглаанд үг хэлснийхээ дараа сэтгүүлчдэд ярьжээ.

Трампын хэлснээр, “ямар нэгэн адгийн этгээд” Америкийн зарим албан тушаалтны нэг мужаас нөгөө муж руу явах, очих цагийн талаарх мэдээллийг CNN телевиз болон The New York Times сонинд дамжуулснаас болж Вашингтон Иранд хийхээр төлөвлөсөн довтолгоогоо цуцлахад хүрч байсан аж.

“Мэдээлэл задруулдаг хүмүүстэй маш, маш хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. […] Миний бодлоор тэд бол нийгмийн шаар шавхруу” гэж Ерөнхийлөгч хэлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй