Австралийн шүүх 20 настай хар тамхины наймаачныг хэт залуухан, царайлаг төрхтэй бөгөөд энэ нь шоронд түүнийг бусдын бай болгох эрсдэлтэй гэж үзэн, биеэр эдлэх хорих ялаас чөлөөлжээ.
“Daily Mail” агентлагийн мэдээлснээр Хэмиш Крейг Ларнак гэгч залуу далд ажиллагаа явуулж байсан цагдаагийн ажилтанд 700 ам.долларын үнэтэй хориотой бодис зарсныхаа дараа баривчлагджээ. Улмаар нэгэн зэрэг явуулсан нэгжлэгээр түүний гэрээс нэмэлт сэтгэцэд нөлөөлөх бодис, цахим жин зэрэг олдсон байна.
Брисбен хотын дээд шүүгч Сорайя Райан Ларнакийг өөрийн наснаасаа хавьгүй залуу харагдаж байгаа бөгөөд хорих ангид ийм төрхтэй байх нь түүнийг ноцтой эрсдэлд оруулна гэж мэдэгдэв. Түүнчлэн сэтгэцийн эмгэгээ өөрөө эмчлэх зорилгоор сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх нь байж боломгүй зүйл бөгөөд эмгэнэлт явдалд хүргэдэг болохыг онцолжээ.

Шүүхийн эцсийн шийдвэр
Түүний өмгөөлөгч Дэниел Боддисын хэлснээр баривчилгаа нь үйлчлүүлэгчийг нь ихэд айлгаж, хийсэн хэргээ бүрэн ухамсарлан амьдралаа өөрчлөхөд хүргэсэн байна.
Шүүх шүүгдэгчийн өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хар тамхинаас бүрэн татгалзсан, тогтмол ажилтай болон гэр бүлийн дэмжлэгтэй байгааг харгалзан үзэж, биеэр эдлэх хорих ялыг нь хоёр жилийн хугацаатай тэнсэн ялаар сольжээ.
