“Happy Art” урсгалыг үндэслэгч, олон улсад итгэл найдвар, аз жаргалын дүр зургийг бүтээлээрээ түгээдэг Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Худалдаа хөгжлийн банк (ХХБ) Монгол Улсад авчрахаар боллоо. Өнгөрсөн сард Япон улсад бие даасан үзэсгэлэнгээ дэлгэсэн тэрбээр ойрын өдрүүдэд Монголд хүрэлцэн ирэх гэж байна.
Дэлхийн хэмжээний уран бүтээлч ба ХХБ-ны хамтын ажиллагаа
Ромеро Бритто нь дэлхийн түүхэнд хамгийн олон оюуны өмчийн эрхтэй уран бүтээлчээр тодорсон бөгөөд түүний бүтээлүүд Францын Лууврын музей, Мексикийн Сүмаяа музей зэрэг 100 гаруй орны нэр хүндтэй музейд дэглэгдэн үзэгчдэд хүрч байжээ.
ХХБ 2021 онд түүний албан ёсны эрхтэй уран бүтээлийг картын загвартаа буулган “Бритто карт”-ыг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсэн бөгөөд энэ нь дэлхийн стандартыг эх орондоо нэвтрүүлсэн онцлох алхам болсон юм.

