“Stray Kids” 2027 оны “Грэмми”-д бүтээлээ нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгджээ

0 comments
SK

Өмнөд Солонгосын “Stray Kids” хамтлаг 2027 оны “Грэмми”-ийн шагналд бүтээлээ нэр дэвшүүлэхгүй байхаар шийдсэн талаар тэдний харьяалагддаг JYP Entertainment мэдээлжээ. Ингэснээр тус хамтлаг өмнө нь ижил байр суурь илэрхийлсэн BTS-ийн шийдвэртэй адил алхам хийж байна.

Эх сурвалжид дурдсанаар энэхүү шийдвэр нь “Грэмми”-д Азийн поп хөгжимд зориулсан тусдаа ангилал бий болгосонтой холбоотой аж. Зарим шүүмжлэгч энэ өөрчлөлт нь к-поп, ж-поп зэрэг урсгалыг бусад төрөлтэй өрсөлдөх боломжийг хязгаарлаж болзошгүй гэж үзэж байгаа юм.

BTS өмнө нь бүтээлээ нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн

BTS хамтлаг өнгөрсөн долдугаар сард 2027 оны “Грэмми”-ийн ямар ч төрөлд дуу, цомгоо нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарласан байна.

Тэд хөгжмийг бүс нутаг, хэлээр нь хуваах бус, бүтээлийнх нь мөн чанар, үнэ цэнээр сонсож үнэлээсэй гэж хүсэж буйгаа тухайн үед илэрхийлжээ.

JYP: “Stray Kids” бүтээлээ дэвшүүлэхгүй

JYP Entertainment-ийн мэдэгдэлд “Stray Kids” 2027 оны “Грэмми”-ийн шагналд уран бүтээлээ нэр дэвшүүлэхгүй гэж товч дурдсан байна.

Хамтлаг өмнө нь шагналын тухай асуултад тодорхой байр суурь илэрхийлээгүй ч наймдугаар сард болсон “This and That” цомгийн хэвлэлийн хурлын үеэр Хван Хёнжин амжилт, шагналыг гол зорилгоо болгодоггүйгээ хэлж байжээ.

Тэрбээр шүтэн бишрэгчид нь аз жаргалтай, сэтгэл хангалуун байх нь хамтлагийн хувьд хамгийн чухал зүйл хэмээн онцолсон байна.

АНУ-ын зах зээлд өндөр амжилттай яваа хамтлаг

“Stray Kids” АНУ-ын хөгжмийн зах зээлд тогтвортой амжилт үзүүлж байгаа бөгөөд эхэд дурдсанаар цомог нь ес дэх удаагаа шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлжээ.

Мөн тус хамтлаг Нью-Йорк хотод болсон “Governor’s Ball” хөгжмийн наадамд Lorde, A$AP Rocky нартай хамт гол уран бүтээлчээр оролцсон байна.

Ийнхүү K-pop-ийн томоохон хоёр хамтлаг “Грэмми”-ийн нэр дэвшүүлэлтээс татгалзсан нь Recording Academy-ийн шинэ ангилалтай холбоотой маргааныг улам анхаарлын төвд оруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй