Николь Шерзингер тоглолтын өмнө хүнд түлэгдлээ – ФОТО

0 comments
Николь Шерзингер тоглолтын өмнө хөлөө хүнд түлжээ

Америкийн дуучин Николь Шерзингер Германд болох тоглолтынхоо өмнө нэлээд хүнд түлэгджээ. Энэ тухай “Independent” хэвлэл мэдээлэв.

Шерзингер Дюссельдорф хотод “PCD Forever Tour” дэлхийн аялан тоглолтын хүрээнд “Pussycat Dolls” хамтлагийнхаа тоглолтод бэлдэж байжээ. Тэрээр тайзанд гарахаас нэг цагийн өмнө буцалсан халуун усанд ноцтой түлэгдсэн байна.

48 настай дуучин эмэгтэй өвдөгнөөсөө эхлэн шагай хүртэлх хөлний хэсгээ түлжээ. Үүнийг үл харгалзан Шерзингер тоглолтоо толилуулж чадсан бөгөөд хамтлагийн хамтрагчид болох Эшли Робертс, Кимберли Уайатт нарын хамт Европын аялан тоглолтоо үргэлжлүүлэн, удалгүй Амстердамд тоглосон байна.

Поп хамтлаг Их Британи болон Ирландад хэд хэдэн тоглолт хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд 10 дугаар сарын 13-нд Лондоны “O2 Arena”-д аялан тоглолтоо өндөрлүүлнэ.

Николь Шерзингер тоглолтын өмнө хүнд түлэгдлээ - ФОТО

Одоогийн аялан тоглолт нь 2022 оны тур болон Хойд Америк дахь сүүлийн үеийн ихэнх тоглолтууд цуцлагдсаны дараа хамтлаг тайзнаа эргэн ирж буйд зориулагдаж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй