Дэлхийн анхны шүүхийн AI Абу-Дабид ажиллаж эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Абу-Дабид дэлхийн анхны шүүхийн AI ажиллана

Абу-Дабигийн Шүүхийн департамент шүүх болон эрх зүйн шийдвэр гаргалтад туслах хиймэл оюун ухаант платформыг нэвтрүүлэхээ зарлалаа. WAM агентлагийн мэдээлснээр, энэ нь дэлхийн анхны ийм төрлийн шүүхийн AI систем болох юм.

Системийн ажиллагааг хүн хянана

Мэдээллийн дагуу уг платформ бүрэн бие даан ажиллахгүй бөгөөд хүний хяналтын дор ашиглагдана. Шинэ системийг нэвтрүүлснээр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр ашиг, нарийвчлалыг нэмэгдүүлэх зорилготой гэж онцолжээ.

Эхний шатанд систем 9-р сараас ажиллаж эхлэх бөгөөд дараа нь 18 сарын хугацаанд үе шаттайгаар бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

“Илүү хурдан, үр дүнтэй шударга ёс” гэж тодорхойлов

АНЭУ-ын дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайдын орлогч, Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн шейх Мансур бен Заид Аль Нахайян ийм платформын нээлт нь инноваци шүүхийн тогтолцоог илүү үр ашигтай, хурдан болгох зам гэдгийг харуулж байна гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, технологийн ийм шийдэл нь шударга ёсыг хэрэгжүүлэх үйл явцыг илүү боловсронгуй болгоход чиглэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй