Дэлхийн хамгийн өндөр морь: 198 см өндөртэй Аварга Хьюго

0 comments
Хьюго

Английн Таустер хотод төрсөн, 198 см өндөртэй Хьюго нэртэй шайр үүлдрийн морь дэлхийн одоогоор амьд байгаа хамгийн өндөр мориор тодорлоо. Түүний эзэн, фермер Брэд Мастерсийн мэдээлснээр Хьюго одоо дөнгөж 3 настай бөгөөд цаашид үргэлжлүүлэн өссөөр байгаа аж.

Рекорд эвдэх ирээдүй ба арчилгаа

Шайр үүлдрийн адуу 8 гаруй нас хүртлээ өсдөг тул Хьюго 1850 онд тогтоогдсон Самсон нэртэй морины 211.7 см-ийн (219.7 см) түүхэн рекордыг эвдэх магадлалтай байна.

Хьюгогийн эрүүл мэндийг дэмжихийн тулд мэргэжлийн эмч нар тогтмол хянаж, тусгай нэмэлт тэжээл болон хоолны дэглэм баримтлуулдаг. Эзэн Брэд Мастерс “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа: “Тэр үнэхээр тансаг амьдарч байгаа, юугаар ч дутагдаж гачигдахгүй байгаа” хэмээн ярьжээ.

 Дэлхийн хамгийн өндөр морь: 198 см өндөртэй Хьюго

Ховордсон шайр үүлдэр

Шайр үүлдрийн адууг XVIII зууны үед Англид хөдөө аж ахуйн хүнд ажилд зориулан гарган авч байжээ. Гэвч технологийн хөгжлийн улмаас тэдний тоо толгой эрс цөөрч, 212-т хүрсэн тул одоогоор устгах аюулд орсон ховор үүлдрийн жагсаалтад орсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй