Дональд Трамп Ники Минажийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр томилж болох талаар хошигнов

0 comments
Дональд Трамп Ники Минажийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр томилох талаар хошигнов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн реппер Ники Минажийг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар томилох санааг наргиан болгон таатай хүлээж авчээ. Блогер Бенни Жонсон ярилцлагынхаа үеэр Америкийн төрийн тэргүүнээс:

«Ники Минаж Цагаан ордны дараагийн хэвлэлийн нарийн бичгийн дарга болох уу?» гэж асуухад тэрээр: «Энэ бол сайн санаа байна. Би энэ талаар бодож үзэх хэрэгтэй болов уу» хэмээн хариулсан байна. Түүнчлэн Трамп Жонсоныг ч өөрийг нь энэ албан тушаалд тохирох хүн байж мэднэ хэмээн хошигножээ. Трамптай хийсэн ярилцлагын хэсгийг сэтгүүлч өөрийн Facebook хуудсандаа нийтэлсэн байна.

Цагаан ордны Харилцаа холбоо хариуцсан захирал Стивен Чунг Ерөнхийлөгчийн “Air Force One” онгоцонд Минажтай хамт бичлэг хийх үеэрээ түүний нэрийг егөөдөн санал болгосноор энэ сэдэв олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Трампын сонгуулийн өмнөх цуглаан болох Мичиган руу нисэх замдаа Чунг рэп бүсгүйгээс ерөнхийлөгчийн санхүүгийн хүндрэлийг даван туулах чадварын талаар асуусан байна. Харин Минаж Трампын туршлагыг өндрөөр үнэлж: «Тэр өөрөөсөө хоёр дахин залуу хүмүүсээс ч илүү шаргуу ажилладаг» гэж хариулжээ.

Үүний дараа Чунг өөрийн цахим хуудсандаа уг ярилцлагын бичлэгийг нийтэлж, «Эрхэм хатагтай, ноёд оо, бид Цагаан ордны шинэ хэвлэлийн нарийн бичгийн даргыг олчихлоо!» хэмээн тайлбар бичсэн нь цахим сүлжээгээр хурдацтай тарав. Дуучин ч мөн уг бичлэгийг хуваалцаж, АНУ-ын төрийн далбаа болон инээмсэглэж буй эможи хавсаргажээ.

Цагаан ордны өмнөх хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэти Захария уг албан тушаалд томилогдсоноосоо хойш долоо хоног хүрэхгүй хугацааны дараа ажлаасаа халагдсан билээ. Тэрээр 10 дугаар сарын 12-нд үүрэгт ажилдаа орж, маргааш нь анхны бөгөөд “The New York Times”-ийн мэдээлснээр цорын ганц хэвлэлийн бага хурлаа хийсэн юм. Сэтгүүлчидтэй хийсэн уулзалт ойролцоогоор 14 минут үргэлжилсэн бөгөөд тэрээр Breitbart, Fox News, Daily Mail гэсэн гурван хэвлэлийн төлөөлөгчдийн асуултад хариулсан байна.

Тав хоногийн дараа Захарияг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлжээ. “Axios”-ын онцолсноор, тэрээр орчин үеийн түүхэнд уг албыг хамгийн богино хугацаанд хашсан хэвлэлийн нарийн бичгийн дарга болсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй