Дөргөн сумын түүхт ойн барилдаанд Улсын аварга О.Хангай босоо байлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дөргөн сумын ойн барилдаанд О.Хангай аварга түрүүлэв

Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн түүхт ой, БНМАУ-ын начин Л.Бандихүүгийн нэрэмжит хүчит бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөв. Тус барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 128 хүчит бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга Оргихын Хангай илүүрхэн түрүүлж, наадамчин олноо баясгалаа.

Үзүүр бөхийн төлөөх барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Энхтөгсийн Оюунболд шалгарч, удаах байрыг эзлэв. Түрүү бөх 10 сая төгрөгийн шагнал гардсан бол үзүүрлэсэн арслан 5 сая төгрөгөөр бай шагнуулсан юм.

Тэмцээний шөвгийн бөхчүүдийг танилцуулбал:

  • Их шөвөг: Хэнтий аймгийн харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож болон аймгийн арслан Д.Аззаяа нар шалгарч, тус бүр 2.5 сая төгрөгийн шагнал хүртэв.
  • Дунд шөвөг: Улсын начин Х.Оргилболд, Б.Сосорбарам, Г.Дармаажанцан болон аймгийн хурц арслан У.Батцоож нар үлдэж, нэг сая төгрөгийн бай гардлаа.

Энэхүү барилдааны маргааш буюу 2026 оны тавдугаар сарын 10-ны Ням гарагт 13:00 цагаас бөхийн өргөөнд Баянзүрх уулын хишиг барилдаан үргэлжлэн зохион байгуулагдах хуваарьтай байна. Уг барилдаанд мөн улс, аймаг, цэргийн цолтой хүчтэнүүд зодоглох юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй