Джей Ло-гийн хуучин нөхөр 8 дахь хүүхдээ өлгийдөн авлаа: Марк Энтони охинтой болжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Марк Энтони

Америкийн алдарт дуучин, жүжигчин Дженнифер Лопесын хуучин нөхөр, хөгжимчин Марк Энтон 8 дахь хүүхдийнхээ эцэг боллоо.

Түүний залуу эхнэр, загвар өмсөгч Надя Фаррейра Instagram хуудсаараа дамжуулан охинтой болсноо зарлаж, шинэхэн гишүүнийхээ анхны зургуудыг олон нийтэд дэлгэжээ. Хосууд охиндоо Майла гэх нэр өгсөн байна.

Дэлгэсэн эхний зураг дээр тэдний бага хүү нярай дүүгээ тэврэн сууж, эцэг эх нь хайрласан харцаар харан зогсох ба дараагийн зурагт Майла охины нүүрийг харуулжээ.

“Бидний үзэсгэлэнт Майла охин мэндэлсэн баярт мэдээг та бүхэнтэй хуваалцаж байгаа нь ямар агуу ивээл бэ. Одоо манай гэрт ямар их аз жаргал бууж байгааг та бүхэн төсөөлөх ч үгүй байх. Бид үнэхээр хязгааргүй баяртай байна.”

— Хосуудын нийтлэлээс

Марк Энтони, Надя Фаррейра нар 2023 оны 1-р сарын 28-нд хуримласан бөгөөд мөн оныхоо зун Маркито нэртэй хүүтэй болсон билээ. Ийнхүү Майла охин тэдний дундаас гарч буй хоёр дахь хүүхэд болж байна.

Марк Энтони 8 дахь хүүхдээ өлгийдөн авч, охинтой боллоо

Түүний өмнөх харилцааны хүүхдүүд

Марк Энтони өмнөх харилцаануудаасаа дахин 6 хүүхэдтэй:

  • Цагдаагийн ажилтан Дебби Росадотой харилцаатай байхдаа охин Арианна болон өргөмөл хүү Чейз нарыг өсгөсөн.
  • Даянара Торрестой суултгаж байхдаа Кристиан, Райан хэмээх хоёр хүүтэй болсон.
  • Алдарт дуучин Дженнифер Лопесоос Максимилиан, Эмми хэмээх ихэр хүүхдүүдтэй юм.

Марк Энтони 8 дахь хүүхдээ өлгийдөн авч, охинтой боллоо

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй