Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Урнаагийн төрсөн өдөр тохиож байна

0 comments
Урнаа

Монголын театр, дэлгэцийн урлагт олон арван дүрээрээ үзэгчдийн танил болсон Монгол Улсын Гавьяат жүжигчин Гүрбазарын Урнаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Г.Урнаа 1964 оны есдүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод төржээ. Багаасаа урлагт дуртай, бүжиглэх, дуулах сонирхолтой байсан тэрбээр хожим жүжигчний мэргэжлийг сонгож, Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд А.Д.Папановын удирдлагад суралцан мэргэжил эзэмшсэн байна.

Сургуулиа төгсөж эх орондоо ирснийхээ дараа Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж, тайзны уран бүтээлийн замналаа эхлүүлжээ. Түүний анхны тайзны дүр нь “Гургалдайн дуут шөнө” жүжгийн Инга байв.

Үүнээс хойш тэрбээр театрын тайзнаа олон дүр бүтээсэн. Тухайлбал:

Өнөөдөр Гавьяат жүжигчин Г.Урнаагийн төрсөн өдөр
  • “Цусан тахилга” — Абирна
  • “Хаан түүх I, II, III” — Үүлэн
  • “Ромео Жульетта” — Жульетта
  • “Найрын ширээний ууц” — Саран
  • “Үгүйлэгдсэн хайр” — Цэцгээ
  • “Антигона” — Антигона
  • “Амьгүй албат” — Шагшмаа
  • “Нүцгэн дурлал” — Лаура
  • “Харц хатан” — Заяа хатан
  • “Мануухай” — Булган
  • “Буудлын авхай” — Гортензия
  • “Атга нөж” — Хуагчин
  • “Парисын дарь эхийн сүм” — Розина
  • “Тэнгэрийн хүү” — Могол хатан
  • “Эсрэг дурлал” — Их хатан
  • “Надтай үлдээч” — Жаргалмаа
  • “Анна Каренина” — Долли

Г.Урнаа хорь гаруйхан настайгаасаа театрын тайзны дэг, соёлд суралцаж, алтан үеийн ахмад уран бүтээлчдээс туршлага хуримтлуулан, өөрийн уран бүтээлийн ур чадвараа хөгжүүлжээ. Тэрбээр уран бүтээлийнхээ хамгийн гэгээн, дүүрэн жаргалтай он жилүүдийг тайзнаа өнгөрүүлсэн хэмээн өгүүлдэг.

Театр түүний уран бүтээлийн гол орон зай байсан ч Г.Урнаа бүрэн хэмжээний болон олон ангит кино, телевизийн бүтээлүүдээр мөн үзэгчидтэй уулзаж ирсэн юм. Түүний тоглосон дэлгэцийн бүтээлүүдээс:

  • “Аянгат цагийн дууль”
  • “Хүйн холбоо”
  • “Ертөнцийн сүүлчийн чулуу”
  • “Далд уянга”
  • “Буцааж нэхэхгүй хайр”
  • “Дутуу эдэлсэн жаргал”
  • “Нулимсанд дэвтсэн хайр”
  • “Үл таних эмэгтэй”
  • “Тавилан”
  • “Гоёлын даашинз”
  • “Зах хязгааргүй ээдрээ”
  • “Нэг нарны дор”
  • “Сарны нулимс”
  • “Сонголт”
  • “Өдөр өдрийн нар” зэрэг бүтээл багтдаг.

Өнөөдөр Гавьяат жүжигчин Г.Урнаагийн төрсөн өдөр

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй