Dwight Howard Монголын лигт бус Гүржийн “Black Fortress Tbilisi” багтай гэрээ байгууллаа

0 comments
Dwight Howard

NBA-ийн найман удаагийн бүх одод, аварга залуу тоглогч Двайт Ховард Монголын Үндэсний Дээд Лигт тоглохгүй бөгөөд Гүржийн “Black Fortress Tbilisi” багт нэгдэхээр боллоо. Өмнө нь тэрбээр Монголд ирж “SG Apes” багийн өмсгөлтэйгөөр талбайд гараад байсан нь олон нийтийн дунд Монголын лигт үргэлжлүүлэн тоглох болов уу гэсэн хүлээлтийг үүсгээд байсан юм.

Гүржийн дээд лиг ба шинэ клуб

Двайт Ховард есдүгээр сарын 10-ны өдөр Гүрж улсын “Black Fortress Tbilisi” багтай албан ёсны гэрээ байгуулснаа олон нийтэд зарлалаа. Тус баг нь Гүржийн дээд лигт анхны улирлаа тоглохоор бэлтгэж буй шинэ клуб бөгөөд тэрбээр ирэх аравдугаар сараас эхлэн нийслэл Тбилиси хотод болох тоглолтуудад оролцож эхлэх юм.

Dwight Howard

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй