Э.Макрон “Африкийг урагш нь” дээд хэмжээний уулзалтын үеэр тэвчээр алдаж, оролцогчдыг зэмлэв — ВИДЕО

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Макрон

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Кенийн Найроби хотод зохион байгуулагдсан “Африкийг урагш нь” (Africa Forward) дээд хэмжээний уулзалтын үеэр хүрэлцэн ирсэн зочдын хандлагад бухимдаж, тэвчээр алдсан байна. Энэхүү үйл явдлын дүрс бичлэг олон улсын хэвлэлүүдээр цацагдаж, олон нийтийн сүлжээнд хүчтэй тархаад байна.

Уулзалтын үеэр Африкийн төлөөлөгчид индэр дээрээс илтгэл тавьж байхад танхимд байсан зочид хоорондоо чанга ярилцаж, байнгын чимээ шуугиантай байжээ. Илтгэл үргэлжилсээр байтал танхимын эмх замбараагүй байдал намжихгүй байсан тул Францын удирдагч хөндлөнгөөс оролцохоор шийдэж, микрофон руу дөхөн очсон байна.

Макрон танхимд үүссэн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, ийм орчинд соёл болон улс төрийн чухал асуудлуудыг хэлэлцэх ямар ч боломжгүй гэдгийг хатуухан сануулав. Түүний үзэж буйгаар, хүрэлцэн ирсэн зочдын ийм байдал нь индэр дээр үг хэлж буй оролцогчдыг илтэд үл хүндэтгэж буй хэрэг аж.

“Ийм чимээ шуугиантай орчинд соёл, улс төрийн асуудлаар нухацтай хэлэлцүүлэг өрнүүлэх боломжгүй” хэмээн тэрээр онцлон тэмдэглэжээ.

Францын Ерөнхийлөгч хувийн яриагаа үргэлжлүүлэхийг хүсэж буй хүмүүст хандан танхимыг орхих эсвэл хоёр талын уулзалт хийхэд зориулагдсан тусгай өрөө рүү шилжихийг санал болгов. Түүнийг энэхүү сануулгыг хийсний дараа танхим дахь шуугиан мэдэгдэхүйц намжсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй