ОХУ-ын Забайкальскийн хязгаарт өнгөрсөн хоногт иргэдэд аюул заналхийлж байсан дөрвөн баавгайг буудан устгажээ. Энэ тухай ОХУ-ын орон нутгийн Байгалийн нөөц, экологийн яамнаас мэдээлэв.
“Өнгөрсөн хоногт явуулын шуурхай бүлгүүд хүн амд аюул заналхийлж байсан дөрвөн баавгайг устгалаа. Хэрэгжүүлсэн арга хэмжээ нь оршин суугчид араатнуудтай дахин аюултай замаар тулгарах эрсдэлийг арилгах боломж олгосон” гэж мэдэгдэлд дурджээ.
Тус яамнаас тодотгосноор, ан агнуурын мэргэжилтнүүд баавгай үзэгдсэн газруудад шуурхай очиж, нөхцөл байдлыг үнэлэн шаардлагатай арга хэмжээг авч байгаа аж. “Авч буй шийдвэрүүд нь хамгийн гол нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюултай нөхцөл байдал үүсэхээс сэргийлэхэд чиглэж байна” гэж яамнаас нэмж мэдээлэв.
Мөн тус бүс нутагт зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирэхэд шуурхай хариу арга хэмжээ авах зорилгоор 85 явуулын бүлэг байгуулж, 275 анчныг ажилд дайчлан оролцуулж байгааг санууллаа.
