Б.Болд: Гэр бүл, үр хүүхдийг минь тайван байлгаарай

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дуучин Б.Болд

Дуучин Э.Чулуунчимэг өчигдөр /2026.027/ өөрийн цахим хуудсаар дамжуулан өмнөх нөхөр, дуучин Б.Болдтой холбоотой пост нийтэлжээ. Тэрээр Б.Болд өөрийг нь дарамталж, хүчирхийлэлд байлгадаг байсан гэх утгатай байр суурь илэрхийлсэн байна.

Үүний дараа дуучин Б.Болд хариу тайлбар хийж, уг асуудлаар хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ. Тэрбээр өөрийн болон гэр бүлийнх нь нэр хүндэд халдсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Б.Болд мэдэгдэлдээ “Ээж, ааваа зоддог гэнэ ээ. Би ээж, аавдаа одоо хүртэл зодуулдаг, загнуулаад, үнсүүлээд явдаг шүү. Байнга доромжлох юм. Одоо бол болсон шүү. Хууль, шүүхэд нь л өгье дөө.

Би таван хүүхдийн эцэг хүн шүү. Миний гэр бүл, үр хүүхдийг тайван байлгаарай. Би араатан биш, хүний үр, хүний хань, үр хүүхэдтэйгээ амьдарч яваа эр хүн. Ялгаж салгаарай” гэжээ.

Одоогоор талуудын маргаан цахим орчинд олон нийтийн анхаарлыг татаж байна. Б.Болд уг асуудлыг цаашид хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх байр суурьтай байгаагаа ийнхүү илэрхийллээ.

Маргаантай холбоотой гол мэдээлэл:

  • Э.Чулуунчимэг өмнөх нөхөр Б.Болдтой холбоотой пост нийтэлсэн
  • Б.Болд уг мэдээлэлд хариу тайлбар хийсэн
  • Тэрбээр хуулийн байгууллагад хандахаа мэдэгдсэн
  • Гэр бүл, үр хүүхдийг нь тайван байлгахыг хүсжээ

Ийнхүү хоёр уран бүтээлчийн хувийн маргаан олон нийтийн сүлжээнд ил болж, талууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлээд байна. Цаашид уг асуудал хуулийн хүрээнд шалгагдах эсэх нь Б.Болдын мэдэгдсэн дараагийн алхмаас хамаарах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй