“Queen” хамтлагийн домогт дуучин Фредди Меркьюригийн амьдрал, уран бүтээлийн түүхийг урьд өмнө нийтэд дэлгэгдээгүй гэрэл зураг, гар бичмэл болон дууны үгсээр дамжуулан харуулах “A Life in Lyrics: The Official Creative Legacy of Freddie Mercury” нэртэй шинэ ном хэвлэгдэн уншигчдын хүртээл болох гэж байна.
Нийт 320 хуудастай уг номд Фредди Меркьюригийн өөрийн гараар бичсэн дууны үгс, ноорог, зураглал болон хувийн гэрэл зургууд багтсан бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд мөнхөрсөн бүтээлүүд хэрхэн төрсөн үйл явцыг харуулах юм. Тус бүтээлд “Queen” хамтлагийн алдарт “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудын бүтээгдсэн түүхээс гадна түүний залуу нас, хөгжмийн ертөнцөд анх хөл тавьсан үеийн дурсамжууд багтжээ.
Мэри Остины дурсамж ба уран бүтээлийн үнэ цэнэ
Энэхүү номыг бүтээхэд Фреддигийн насан туршийн дотны найз, хуучин сүйт бүсгүй Мэри Остин өөрийн хувийн дурсамж болон архивын ховор материалаа хуваалцсан байна. Тэдний харилцаа романтик байдлаар эхэлсэн ч хожим салж, насан туршийн дотны найзууд хэвээр үлдсэн бөгөөд Мэри Остин түүнийг дэлхийн олон олон од болохоос өмнөх үеэс нь сайн мэддэг байжээ.
1991 онд таалал төгссөн Фредди Меркьюригийн хөгжмийн өв өнөөдөр ч үнэ цэнэтэй хэвээр байгаа бөгөөд уг ном нь домогт дуучны тайзны дүр төрхийн цаадах хувийн бөгөөд бүтээлч ертөнцийг уншигчдад хүргэхээрээ онцлогтой.
