“Super concert 2026”: Төв цэнгэлдэхийн тайзнаа тэсрэлт хийх шинэ уран бүтээлчид тодорлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Super concert 2026

Зуны улирлын хамгийн хүлээлттэй, нүсэр арга хэмжээ болох “Super concert 2026”-ын бэлтгэл ажил хангагдаж, тоглолтод уригдсан гадаадын уран бүтээлчдийн нэрс ар араасаа тодорсоор байна. Ирэх зургаадугаар сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнг доргиох энэхүү шоунд K-Pop болон олон улсын шинэ үеийн төлөөллүүд хүрэлцэн ирэхээр болжээ.

Зохион байгуулагчдын зүгээс зарласан онцлох оролцогчдыг танилцуулбал:

  • BBGIRLS: “Rollin‘” хит дуугаараа Солонгосын чартуудыг эзэгнэж, Billboard K-Pop 100 жагсаалтыг олон долоо хоног тэргүүлсэн “Зуны хатагтай нар” Монголын үзэгчидтэй уулзана.
  • I MET U: “Time Turner” реалити шоунаас төрөн гарсан, 2026 оны хамгийн өндөр хүлээлттэй олон улсын охидын хамтлаг. Келли, Лиа, Йерин, Клео гэсэн дөрвөн гишүүнтэй тус хамтлагийнхан дебютээ хийснийхээ дараахан манай улсыг зорих юм.
  • ChillLIT: BTS, Stray Kids, Jay Park зэрэг супер оддын тайзны үзүүлбэрийг найруулдаг Солонгосын хамгийн эрэлттэй “Performance Crew” амьд эрч хүчийг мэдрүүлнэ.
  • YUHZ: “Pinnacle Entertainment”-ийн найман залуугаас бүрдсэн шинэ хамтлаг. Тэд 2026 оны тавдугаар сарын 7-нд албан ёсоор дэбютээ хийсэн бөгөөд хилийн чанад дахь анхны тоглолтуудынхаа нэгийг Монголд хийхээр төлөвлөжээ.

“Evandis Entertainment”-аас мэдээлж буйгаар, “Super concert 2026” нь энэ зуны хөгжмийн ертөнцийн хамгийн тод өнгө байх бөгөөд K-Pop-ын шинэ давлагааг Монголын залууст бодитоор мэдрүүлэхийг зорьж байна. Шинэхэн дебютээ хийсэн болон туршлагатай уран бүтээлчдийн хамтарсан энэхүү тоглолт нь зургаадугаар сарын 20-ны үдшийг мартагдашгүй болгох нь дамжиггүй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй