“Харри Поттер” киноны одын хүү шинэ цувралд Артүр Уизлигийн дүрийг бүтээнэ

0 comments
Рейф

Британийн алдарт жүжигчин Тимоти Споллын хүү Рейф Сполл “Харри Поттер” зохиолын шинэ цувралын хоёрдугаар улиралд Уизлигийн гэр бүлийн аав Артүр Уизлигийн дүрийг бүтээхээр болсон тухай “Variety” хэвлэл мэдээллээ. Сонирхолтой нь, түүний аав Тимоти Сполл анхны кинонуудад Питер Петтигрю буюу “Wormtail”-ийн дүрийг бүтээж байсан билээ.

Бүрэлдэхүүн ба нээлтийн хуваарь

Түүнээс гадна уг төслийн жүжигчдийн багт Колин Кривигийн дүрд Жаспер Эмброуз, Уйлж буй Миртлийн дүрд Молли Хьюитт-Ричардс нар нэгдсэн бөгөөд хоёрдугаар улирлын зураг авалт энэ намар эхлэх гэж байна.

Шинэ “Харри Поттер” цувралын эхний улирлын анхны трейлер 9 дүгээр сарын эхээр цацагдсан бөгөөд эхний улирлын нээлт 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тохионо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй