Хэвлэл: Мексикт урт мөчтэй, хачин амьтан фермүүд рүү дайрч, иргэдийг түгшээж байна

0 comments
Мексикт хачин нууцлаг амьтан фермүүд рүү дайрч, иргэдийг айдаст автууллаа

Мексикт хяналтын камерт үсгүй, нууцлаг амьтан фермийн амьтад руу дайрсныхаа дараа харанхуйд замхран алга болж буй бичлэг үлджээ. Энэ талаар “The Sun” мэдээлэв. Уг бичлэгийг тус улсын хойд хэсгийн Чиуауа мужийн Сьюдад-Хуарес хотод авсан байна.

Бөөрөнхий толгойтой, урт мөч болон сүүлтэй энэхүү хачин амьтан орон нутгийн оршин суугчдыг айдаст автуулаад байна. Хана даган авирч, нарийн хуруутай дөрвөн хөлөөрөө мөлхдөг үсгүй уг амьтан орон нутгийн фермүүдийн тахиа, азарган тахиа болон туулай зэрэг амьтад руу дайрсан байж болзошгүй хэмээн нутгийн иргэд сэжиглэж байгаа аж.

Ер бусын үзэгдэл судлаач Хайме Моссан уг видео бичлэгийг нягтлан судалж, энэхүү амьтныг шаламгай, ухаалаг бөгөөд одоогоор мэдэгдэж буй амьтдын алинтай ч төсөөгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэрээр: «Энэ бол махчин амьтан. Би харь гарагийн амьтан гэж хэлэхгүй ч үнэхээр айдас төрүүлэм зүйл байна» хэмээн өгүүлсэн байна.

Судалгааныхаа хүрээнд Моссан нутгийн иргэдийн яриаг цуглуулжээ. Түүний багийнхан хяналтын камерт буусан зургуудыг мэргэжилтнүүдэд үзүүлсэн боловч тэд уг амьтны төрөл зүйлийг таньж чадаагүй байна. Түүнчлэн айснаасаа болоод зарим оршин суугчид гэр орноо орхисон хэмээн Моссан мэдэгдээд, өөрөө нууцлаг амьтны дүрсийг баримтжуулахын тулд хяналтын камер болон фото хавх суурилуулахаар зэхэж буйгаа хэлжээ. Харин бусад шинжээчдийн дийлэнх нь цаашид нарийвчилсан шинжилгээ хийх шаардлагатай гэж үзсэн байна.

Үүний зэрэгцээ орон нутгийн эрх баригчид үл мэдэгдэх амьтан фермүүд рүү дайрч, малыг хөнөөсөн гэх мэдээллийг няцааж байна. Сьюдад-Хуарес хотын Иргэний хамгаалалтын газрын дарга Серхио Родригес уг мангас бодитоор оршин буйг батлах ямар нэгэн мэдээлэл тус хэлтэст бүртгэгдээгүй болохыг мэдэгджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй