Хиймэл оюун ухааны хөгжлийг хязгаарлах шаардлагатайг Билл Гэйтс анхаарууллаа

0 comments
Билл Гэйтс

Майкрософт компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс хувийн блогтоо нийтэлсэн 6,000 үгтэй нийтлэлдээ хиймэл оюун ухааны хөгжлийг зохицуулж, аюулгүй байдлыг нь хангахгүй бол хүн төрөлхтөнд учруулах хор хөнөөл нь сайн талуудаасаа давж болзошгүйг анхаарууллаа. Тэрбээр хиймэл оюун ухаан нь нийгмийн хамгийн том тэнцвэржүүлэгч хүч эсвэл шударга бус байдлын хамгийн том эх үүсвэр болох эгзэгтэй эрин үе эхэлснийг цохон тэмдэглэжээ.

Эрсдэл ба аюулгүй байдлын сорилтууд

Билл Гэйтс хиймэл оюун ухаан анагаах ухаан, хөдөө аж ахуйн салбарт асар том ахиц авчирна гэдэгт эргэлзэхгүй байгаа ч нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө нь ноцтой байж болохыг сануулсан юм. Тухайлбал, ажилгүйдэл огцом нэмэгдэх, кибер халдлага болон био терроризмын аюул учруулах, хяналтаас гарч хүмүүсийн ашиг сонирхлын эсрэг ажиллах эрсдэлүүд үүсээд байна. Мөн CNN сувагт өгсөн ярилцлагадаа эдгээр шинэ загваруудад хяналт тавих тодорхой шалгуур, хор хөнөөлийг бууруулах нэгдсэн төлөвлөгөө олон улсын түвшинд байхгүй байгаад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлжээ. Хэдийгээр хөгжлийг дэлхий даяар сааруулах боломж геополитикийн болон эдийн засгийн өрсөлдөөнөөс шалтгаалан тун хүнд байгаа ч хяналтгүй хурдац нь нийгэмд асар том хохирол дагуулах магадлалтайг тэрбээр онцолсон байна.

Засгийн газруудад дэвшүүлсэн санал

Үүссэн сорилтыг даван туулахын тулд Билл Гэйтс хиймэл оюун ухаан болон роботын хэрэглээнээс татвар авч, ажлын байраа алдсан иргэдэд тэтгэмж олгох, тодорхой салбар дахь хүний хөдөлмөрийг орлуулах процессыг түр хойшлуулах зэрэг практик санал дэвшүүллээ. Түүнчлэн улс орнуудын удирдагчдад хандан ажилгүйдэл өсөж, олон нийтийн итгэл буурахаас урьтаж олон улсын түвшинд хамтран ажиллаж, шаардлагатай эрх зүйн болон хяналтын зохицуулалтыг яаралтай хийхийг уриаллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй