ХУУР Music Festival 10 жилийн ойгоороо 114 уран бүтээлчийг нэгтгэсэн түүхэн наадам хийнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ХУУР Music Festival

Зуны улирлын хамгийн хүлээлттэй хөгжмийн баяр болох ХУУР Music Festival (XMF) товлогдсон хугацаандаа болоход ганцхан сарын хугацаа үлдлээ. Энэ жилийн наадам 10 жилийн ойгоо тэмдэглэж буй бөгөөд 6 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Гачууртын Монгол Шилтгээнд хоёр өдрийн турш нүсэр бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдахаар бэлтгэлээ базааж байна. Ойн жилээрээ тэд түүхэндээ хамгийн том цар хүрээг хамарч, 5 өөр өнгө төрх бүхий тайзнаа гадаадын 16 хамтлаг, уран бүтээлч болон дотоодын 98 уран бүтээлч буюу нийт 114 уран бүтээлчийг нэг дор нэгтгэхээр зорьжээ.

Тэгвэл тус наадмын хамт олон үндсэн фестиваль эхлэхээс өмнө нийслэлийг спортын эрч хүчээр давалгаалуулсан “Улаанбаатар марафон – 2026” олон улсын гүйлтийн үеэр залуусыг хөгжмөөр хөглөлөө. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон уг марафонд түүхэн дэх хамгийн олон буюу 46 мянга гаруй тамирчин, сонирхогчид оролцогчид оролцсон бөгөөд XMF наадмын баг хамт олон УДЭТ-ын урд талбайд тусгай тайз засаж, спортын соёлыг хөгжимтэй гайхалтай хослуулсан юм. Хүрэлцэн ирсэн үзэгчид болон гүйгчдэд зориулсан бүтэн өдрийн хөтөлбөрийн үеэр залуусын дунд тусгай уралдаан зарлаж, 7 азтаныг тодруулан XMF фестивалийн 2 өдрийн тасалбарыг бэлэглэсэн байна.

Тусгайлан зассан задгай тайзнаа амьд хөгжим болон электроник хэмнэлийг хослуулан үзэгчдийг доргиосон XMF-ийн онцлох уран бүтээлчид:

  • Tuul, Choking Neck, Trishna, Gr8khan
  • The Tourists, Giin, DJ Gori
  • Vatame болон Meteora

Одоогоор наадмын тасалбарыг хөнгөлөлттэй үнээр урьдчилан борлуулж байгаа бөгөөд залууст зориулсан санхүүгийн уян хатан боломжуудыг нээгээд байна. Тухайлбах, үзэгчид SONO зээлийн аппликэйшнийг ашиглан тасалбарын төлбөрөө 10 хуваан төлөх боломжтойгоос гадна “МОТ2026” урамшууллын кодыг оруулснаар 20 хувийн шууд хөнгөлөлт эдлэх давуу талтай аж. Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Xyypmusicfestival.com вебсайт болон албан ёсны сошиал хаяг болох https://www.facebook.com/xmfmongolia хуудаснаас авах боломжтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй