Улаангомд баавгайн ул мөр илэрч, дроноор эрэн хайж байна

0 comments 1 үзэлт
Увс аймгийн Улаангом суманд үзэгдсэн баавгайг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт баавгайн ул мөр илэрч, холбогдох албаныхан эрэн хайх, тандалт хийх ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд Улаангом суманд баавгай орж ирсэн тухай иргэнээс сумын Засаг даргын Тамгын газарт дуудлага, мэдээлэл ирүүлжээ. Үүний дагуу ажлын хэсэг тухайн газарт очиж, нөхцөл байдлыг шалгасан байна.

Ажлын хэсгийн мэдээлснээр, нэгдүгээр багийн “Огзомын Адаг” гэх газарт баавгай сэг зэм дээр ирсэн ул мөр илэрчээ. Одоогоор баавгайн явсан мөрийн дагуу дрон ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Увс аймгийн Байгаль орчны газраас тухайн байршлын ойролцоо нутаглаж буй малчид болон иргэдийг хувийн аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй