Илон Маск Кристофер Ноланд “дайн зарлаж”, жилийн эцэс гэхэд түүхэн үнэнч “Одиссей” киног бүтээхээ амлав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Маск нолан

Америкийн бизнесмен Илон Маск өөрийн “xAI” компанийн “Grok Imagine” хиймэл оюун ухаанд суурилсан видео үүсгэгчийг ашиглан Грекийн агуу найрагч Гомерын “Одиссей” дуулиант найраглалаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний кино бүтээхээ зарлалаа. Уг кино энэ оныг дуусахаас өмнө нээлтээ хийх ёстой аж.

Энэ талаар тэрээр өөрийн X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Маскийн хэлснээр, хиймэл оюун ухааны бүтээх тус кино нь түүхийн хувьд маш үнэн зөв бөгөөд Грекийн зохиолчийн уран сайхны санаа бодолд бүрэн нийцэх гэнэ.

“Энэ оныг дуусахаас өмнө Grok Imagine нь ‘Одиссей’-ээр түүхийн хувьд үнэн зөв, Гомерын туурвилдаа үнэнч бүрэн хэмжээний кино бүтээх болно.”

— Илон Маск

Кристофер Ноланыг шүүмжилсэн нь

7-р сарын 6-нд Маск найруулагч Кристофер Ноланы “Одиссей” киноны трейлерийг ширүүн шүүмжилсэн юм. Tesla болон SpaceX-ийн тэргүүн тус найруулагчийг “Оскар” шагнал авахын тулд догдолж, бүтээлдээ “воук” (woke – нийгмийн шударга ёсны үзэл бодол) баримтлалд нийцүүлсэн элементүүдийг оруулж байна хэмээн буруутгажээ. Бизнесмен найруулагчийг эртний Грекийн найрагч Гомерын зохиолыг дэлгэцийн бүтээл болгохдоо гуйвуулж байна гэж үзэж байгаа юм.

Мөн өмнө нь 2-р сард Маск Гомерын шаргал үстэй хэмээн дүрсэлсэн Трояны Еленагийн дүрд хар арьст жүжигчин Лупита Нионгог (Lupita Nyong’o) сонгосон нь найруулагч кино наадмуудаас шагнал авах гэсэн оролдлоготой холбоотой хэмээн мэдэгдэж байв. Бизнесмен Ноланыг “өөрийн шударга зарчимч чанараа алдсан” гэж буруутгажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй