Breaking Bad цувралын од Ар-Жей Митт 34 насандаа таалал төгсжээ

0 comments
Ар-Джей Митт

Америкийн жүжигчин, Breaking Bad драмын цувралд Уолтер Уайтын хүүгийн дүрээр хамгийн их танигдсан Ар-Жей Митт 34 насандаа таалал төгсжээ.

“Хайртай жүжигчин, буяны үйлстэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч Ар-Жей Митт эмгэнэлтэйгээр таалал төгссөнийг гүнээ харамсан мэдэгдэж байна” гэж түүний агент BBC-д ярьжээ.

Жүжигчин АНУ-ын Техас мужийн Браунсвилл хотод нас барсан байна. Үхлийн шалтгааныг одоогоор мэдээлээгүй байна. Хүүхдийн тархины саажилттай Митт өөрийн амьдралын туршлагыг “Эмми” шагнал хүртсэн Breaking Bad цувралын дүрээ бүтээхдээ ашиглаж байжээ. Тус цувралд мөн Брайан Крэнстон, Аарон Пол нар тоглосон юм.

2014 онд тэрээр уг бүтээлд оролцсоныхоо төлөө АНУ-ын Дэлгэцийн жүжигчдийн холбооны шагнал хүртжээ.

“Митт дүрдээ бодит мэдрэмж авчирсан төдийгүй олны танил болсон байдлаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал болон хүртээмж, тэгш оролцооны талаар олон нийтийн анхаарлыг хандуулахад ашигласан” гэж түүний төлөөлөгч Шон Рейли BBC-д хэлсэн байна.

Митт мөн United Cerebral Palsy болон Shriners Children’s байгууллагуудын элчээр ажиллаж байжээ.

Түүнчлэн тэрээр буяны үйл ажиллагаа, олон нийтийн санаачилгыг дэмжих зорилгоор The Mitte Foundation санг байгуулсан байна. Рейлигийн хэлснээр, тус сан нь “хэвшмэл ойлголттой тэмцэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашиг, төлөөллийг илүү өргөн хүрээнд дэмжих” зорилготой байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй