Италийн Комо хотын дарга дугуйнд мөргүүлснийхээ дараа хотын төвд дугуй унахыг хориглолоо

0 comments
Алессандро Рапинез

Италийн Комо хотын дарга Алессандро Рапинез зургаадугаар сард цахилгаан дугуйнд мөргүүлснийхээ дараа хотын төвд цахилгаан болон энгийн унадаг дугуй унахыг хориглосон шийдвэр гаргажээ. Түүний энэхүү алхам нь иргэд болон улстөрчдийн дунд асар их шүүмжлэл дуудаж байна.

Иргэдийн эсэргүүцэл ба төлөвлөж буй жагсаал

Хотын оршин суугчид болон идэвхтнүүд хотын даргын энэхүү шийдвэрийг албан тушаалаа ашигласан “хувийн чанартай өшөө авалт” хэмээн шүүмжилж байна. Иргэдийн зүгээс шийдвэрийг эсэргүүцэн дараах арга хэмжээнүүдийг авч эхэлжээ:

  • Хоригийг цуцлахыг шаардсан олон нийтийн гарын үсэг цуглуулах аян өрнүүлэх,
  • Есдүгээр сарын дундуур хотын төвөөр дугуйтай явж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах.

Иргэдийн зүгээс хотын төв дэх хөдөлгөөнийг ингэж хязгаарлах нь өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Хотын даргын байр суурь ба өмнөх хоригууд

Алессандро Рапинез шийдвэрээ хамгаалан үг хэлэхдээ олон нийтийн аюулгүй байдлыг хангахад энэ хориг зайлшгүй шаардлагатай гэж тайлбарлажээ. Тэрбээр “Цахилгаан дугуйнд мөргүүлсэн тул ийм арга хэмжээ авлаа гэж намайг буруутгаж байна. Мэдээж энэ нь үнэн. Гэхдээ хүн өөрийн туулсан үйлдээ тулгуурлаж үйлдэл гаргадаг. Би ийм араатнуудад мөргүүлэх ямар байдгийг сайн мэднэ” хэмээн мэдэгдсэн байна.

Ташрамд дурдахад, Комо хот нь 2022 онд түрээсийн цахилгаан скүүтерийг хотын аюулгүй байдлын үүднээс мөн хориглож байсан түүхтэй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй