Кендалл Женнер Жейкоб Элордигийн хамт Малибугийн эдлэнд харагджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Кендалл Дженнер

Америкийн загвар өмсөгч Кендалл Женнер болон Холливудын жүжигчин Жейкоб Элорди дахин олны анхаарлын төвд орлоо. Малибу дахь хувийн эдлэнд хамтдаа байгаа тэдний шинэ зургууд гарсны дараа хосын харилцааны тухай цуу яриа улам хүчтэй болов.

Deuxmoi-ийн мэдээлснээр, Кендалл, Жейкоб хоёр өргөн террас дээр цагийг хамт өнгөрүүлж, загвар өмсөгчийн нохойтой тоглон, бие биедээ дотно хандаж байсан байна. Элорди бүр камер авч, Кендаллд зориулан жижигхэн импровизацтай зураг авалт хийжээ. Папараццийн дуран тэднийг чиглэж байсан ч жүжигчин үүнд огтхон ч санаа зовсонгүй бололтой.

Тэдний хувцаслалт ч анхаарал татсан байна. Хоёул цайвар өнгийн total white хэв маяг сонгож, амралтын уур амьсгалтай, ижил төрлийн дүр төрх бүрдүүлжээ.

Хосын харилцаа хурдтай хөгжиж байгаа гэх мэдээлэл гарчээ

Хосын ойрын эх сурвалжуудын ярьснаар, Женнер, Элорди хоёрын харилцаа улам ноцтой болж байгаа аж. Инсайдерууд Кендалл жүжигчинтэй ирээдүйгээ нэлээд нухацтай харж эхэлсэн гэж мэдэгджээ.

Сүүлийн үед тэд бараг салалгүй хамт явж, аялж, хувийн уулзалтуудад хамтдаа оролцох нь нэмэгдсэн байна. Хэдийгээр Кендалл, Жейкоб нар өөрсдийн харилцааны талаар олон нийтэд албан ёсоор тайлбар хийгээгүй ч тэднийг хамт харсан тохиолдол цөөнгүй болжээ.

Кендалл Женнер, Жейкоб Элорди хамт харагджээ

Тэдний романсын тухай анхны таамаг Coachella наадмын дараа гарч эхэлсэн. Түүнээс хойш хосыг аялал, хувийн уулзалтын үеэр хэд хэдэн удаа хамт харсан нь фэнүүдийн сонирхлыг улам нэмэгдүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй