Леди Гага болон Майкл Поланский нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа

0 comments
Леди Гага 40 насандаа ээж боллоо

Нэрт дуучин, Грэммийн шагналт Леди Гага сүйт залуу Майкл Поланскийн хамт анх удаа эцэг эх болсон тухай “PEOPLE” сэтгүүл мэдээллээ. Өдгөө 40 насны босго алхсан поп одооны төлөөлөгчдийн зүгээс одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байгаа ч энэхүү баярт мэдээг “Page Six” платформ анхлан олон нийтэд дэлгэсэн юм.

Поп дива уран бүтээлийн карьерынхаа хажуугаар хүүхэдтэй болж, өнөр өтгөн гэр бүл зохиох бодолтой явдгаа сэтгүүлчдэд хэд хэдэн удаа нээлттэй хуваалцаж байсан билээ. Түүний ээж болох хүслийн талаар илэрхийлж байсан онцлох үеүдийг дурдвал:

  • 2019 оны 12 дугаар сар: Ирэх арван жилийн зорилтоо тодорхойлохдоо кино урлагт хүч үзэхийн сацуу үр хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаагаа илэрхийлж байв.
  • 2020 оны 3 дугаар сар: “InStyle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн гэсэн гэр бүлийг бий болгох чин хүсэлтэйгээ дахин сануулсан юм.
  • 2025 оны 10 дугаар сар: Нэгэн нэвтрүүлгийн үеэр ээж болох мөчийг амьдралынхаа “дараагийн гол дүр” хэмээн бэлгэдэж ярьжээ.

Хосуудын хайрын түүх 2020 оны эхээр Лас Вегас хотод болсон шинэ жилийн баярын үеэр папарацийн дуранд өртсөнөөр олон нийтэд задарч байв. Үүний дараахан Майамид зохион байгуулагдсан “Супер Боул” тэмцээний үеэр хамт авахуулсан зургаа цахим орчинд нийтэлснээр тэд харилцаагаа албан ёсоор баталгаажуулсан юм. Цар тахлын хөл хорионы үеийг нэг гэрт тусгаарлагдаж өнгөрүүлсэн нь тэдний бие биенээ гэх сэтгэлийг улам гүнзгийрүүлж, бат бөх холбоотой болоход нөлөөлжээ.

Леди Гага 40 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авлаа
Леди Гага 40 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй