Бен Аффлек “Хэн саятан болохыг хүсэж байна вэ?” шоунд түрүүлжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Бен Аффлек

Холливудын жүжигчин Бен Аффлек Jeopardy! оюуны шоуны аварга Жейми Дингийн хамт “Who Wants to Be a Millionaire?” нэвтрүүлгийн Америк хувилбарт ялалт байгуулж, 1 сая ам.долларын гол шагнал хүртжээ. Энэ талаар People мэдээлсэн байна.

Хожсон мөнгийг Бен Аффлекийн үүсгэн байгуулсан Eastern Congo Initiative буяны санд шилжүүлэх юм. Тус сан нь олон жилийн зэвсэгт мөргөлдөөнд өртсөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн бүсэд орон нутгийн олон нийтийн байгууллага болон хүмүүнлэгийн төслүүдийг дэмждэг.

Аффлек, Динг нарын ялалт зөвхөн телевизийн шоуны амжилт бус, буяны зорилготой оролцоо гэдгээрээ онцлог болжээ.

Сая долларын асуулт Thanksgiving-ийн уламжлалтай холбоотой байв

Шийдвэрлэх буюу 1 сая ам.долларын асуулт АНУ-ын Ерөнхийлөгч жил бүр Талархлын баярын өмнө өршөөдөг цацагт хяруулуудад өгч байсан нэрстэй холбоотой байлаа. Оролцогчдоос санал болгосон нэрсийн аль нь өмнө нь ийм цацагт хяруулд ашиглагдаж байгаагүй вэ гэж асуусан байна.

Аффлек, Динг нар тусламжуудыг ашигласны дараа “Spaghetti & Meatball” хувилбарыг сонгосон бөгөөд энэ нь зөв хариулт болжээ. Ингэснээр тэд гол шагналыг хүртэж, мөнгийг буяны үйлсэд зориулахаар болсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй