Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 75 дахь удаагийн “Miss Universe 2026” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй мисс О.Намуунаа арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үзүүлэлтээрээ шилдэг 20 оролцогчийн эгнээнд бичигдэж байна.
Тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд олон улсын үзэгчдийн дунд явуулж буй санал хураалт хараахан дуусаагүй байна. Санал хураалтын дүн нь оролцогчдын тэмцээн дэх байр суурь болон үзэгчдээс авч буй дэмжлэгийг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийн нэг юм.
Зохион байгуулагчид болон олон нийт Монгол Улсаа төлөөлөн олон улсын тайзнаа өрсөлдөж буй О.Намуунаад дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.
О.Намуунааг дэмжих хүсэлтэй иргэд “Miss Universe” тэмцээний санал хураалтын цахим хуудсаар дамжуулан саналаа өгөх боломжтой аж.
