Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн тоглолтууд өнөөдөр явагдаж, Монгол Улсын шигшээ баг хүрэл медалийн болзол хангалаа.
Манай баг медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод БНХАУ-ын хүчтэй шигшээтэй дахин учраа таарч, хурд хүч, авхаалж самбаагаар илүүрхэн 3:1 харьцаатай буулган авснаар хүрэл медалийн эзэд болж байна.
Монголын багийн тэмцээний үзүүлэлт:
- Хонгконг: 3:0 харьцаатай хожсон
- БНХАУ (хэсгийн тоглолт): 3:0 харьцаатай хожсон
- Япон: 3:2 харьцаатай хожигдсон
- БНХАУ (хүрэл медалийн тоглолт): 3:1 харьцаатай хожсон
Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ-ний алтан медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод БНСУ болон Японы шигшээ багууд өрсөлдөхөөр тоглолтоо эхлүүлээд байна.
(Гэрэл зураг: Uugan-Erdene Photo)