Монтенегрогийн Ерөнхийлөгч Я.Милатович Монголын түүх, соёлын дурсгалт газруудаар зочлов

0 comments
Я.Милатович

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт “Чингис хаан” үндэсний музей болон Гандантэгчинлэн хийдэд зочиллоо.

Ерөнхийлөгч Яков Милатович “Чингис хаан” үндэсний музейд зочлох үеэрээ нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс ХХ зууны эхэн үе хүртэлх Монголын төрт ёсны түүхийг өгүүлсэн үзмэрүүдтэй танилцсан байна. Мөн музейн “Хүндэт зочны дэвтэр”-т дурсгалын үг бичиж үлдээжээ.

Үүний дараа хүндэт зочид Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочилж, Мэгжид Жанрайсэг шүтээн болон хийдийн соёлын үнэт өвийг үзэж сонирхсон байна.

Монтенегрогийн Ерөнхийлөгч Я.Милатович Монголын түүх, соёлын дурсгалт газруудаар зочлов

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй