Н.Жаргалбаяр заан цолны мялаалгын байраа аваагүй гэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Н.Жаргалбаяр

Улсын заан Н.Жаргалбаяр 2017 онд улсын их баяр наадамд долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Лхагвадорж түүнд цолны мялаалга болгон 2 өрөө байрны батламж гардуулж байжээ.

Гэвч Н.Жаргалбаяр заан уг байрыг одоог хүртэл аваагүй байгаа аж. Үүний улмаас Мандал сумын иргэдийн дунд түүнийг шагналын байраа авсан мэт ташаа ойлголт үүссэнд эмзэглэж, сумын удирдлагуудад өргөдөл гаргасан байна.

Тэрбээр өргөдөлдөө “Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын саруул сайжрах заан Н.Жаргалбаяр миний бие 2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ойгоор долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн билээ. Заан цолыг минь мялааж, тухайн үеийн Засаг дарга Н.Лхагвадорж хоёр өрөө байрын батламж гардуулсан. Одоог хүртэл шагналын байраа аваагүй бөгөөд сум орон нутгийн ард иргэдийн дунд тухайн шагналыг авсан мэт буруу ойлголттой байдаг тул үнэн зөв мэдээлэл өгөхийг сум орон нутгаас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчдөд мэдэгдэх хүсэлтэй байна” гэжээ.

Н.Жаргалбаяр заан мөн нэр төрд нь халдахгүй байхыг Мандал сумын удирдлагуудаас хүссэн байна. Түүний хувьд цолны мялаалгад амласан байрны асуудлаар сум, орон нутгийн түвшинд үнэн зөв мэдээлэл өгөх шаардлагатай гэж үзжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй