Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “ARA OPEN-2026” нээлттэй тэмцээн “Ара комплекс”-т эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ARA OPEN-2026

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “ARA OPEN-2026” нээлттэй тэмцээн Архангай аймгийн “Ара комплекс”-т албан ёсоор эхэллээ. Архангай аймагт Жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсантай холбогдуулан орон нутагтаа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хүүхэд, залуучуудыг спортоор хичээллүүлж, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг бэлтгэн гаргах зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээний зохион байгуулалт ба онцлох оролцогчид

Хоёр өдөр үргэлжлэх өндөр шагналын сантай тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 14 жинд 32 байгууллагын 185 тамирчин хурд хүч, уран мэдрэмжээ сорин өрсөлдөж байна.

Тус тэмцээний гол онцлог нь олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог Үндэсний шигшээ багийн шилдэг тамирчид өргөн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа явдал юм. Эдгээрээс онцолбол:

  • Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар: Олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт тэрээр энэ удаагийн тэмцээний -100 кг-ын жинд зодоглож байна.
  • Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, МУГТ Б.Баасанхүү
  • ДАШТ-ий медальт, МУГТ Э.Ариунболд
  • МУГТ Л.Энхрийлэн
  • МУГТ Б.Ганхайч
  • МУГТ Ө.Дүүрэнбаяр
  • Залуучуудын дэлхийн аварга, ОУХМ А.Ариунзаяа
  • ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ К.Ёолк нарын шилдгүүд өрсөлдөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй