New York Knicks 1973 оноос хойш анх удаа аварга боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
New York Knicks

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт өнөө өглөө явагдаж, сагсан бөмбөг сонирхогчдыг суудлаас нь өндөлжүүллээ. Өмнөх тоглолтуудад 3:1 харьцаатай цувралыг тэргүүлж байсан “New York Knicks” баг энэ удаад “San Antonio Spurs”-ийг 94:90 харьцаатайгаар яллаа. Ингэснээр “Knicks” баг 1973 оноос хойш анх удаагаа “NBA”-ийн аваргын цомыг өргөж, түүхэн ялалт байгуулж байна.

Энэхүү түүхэн баярт үйл явдлын гол баатар нь “Knicks”-ийн од Жэйлэн Брунсон байсан бөгөөд тэрбээр талбайд гайхалтай тэмцэлдэж, дангаараа 45 оноо авч багаа манлайлсан юм. Багаа аваргын төлөө тууштай өрсөлдөх бүрэн боломжтой болгохын тулд өөрийн цалингаа хасуулах зоригтой шийдвэр гаргаж байсан түүний хувьд энэ аваргын цом нь асар том үнэ цэнэ, ач холбогдолтой билээ.

Спортын нарийн статистик мэдээллийн “Opta Stats” сайтад тэмдэглэснээр Брунсон “NBA”-ийн аваргын төлөөх тоглолтод 45 оноо авсан түүхэн дэх хоёр дахь тоглогч болон бүртгэгдсэн байна. Лигийн аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод ийм өндөр оноо авч байсан тоглогчдыг дурдвал:

  • Майкл Жонсон: 1998 онд “Utah Jazz”-ийн эсрэг тоглохдоо 45 оноо авч, зургаа дахь удаагаа “NBA”-ийн аварга болж байжээ.
  • Жэйлэн Брунсон: Өнөө өглөө болсон тоглолтод “San Antonio Spurs”-ийн эсрэг 45 оноо авч, багаа 1973 оноос хойшх анхны аваргад хөтлөв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй