Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Л.Гантөмөр, П.Ганзориг, Ж.Галбадрах, Б.Жавхлан нар 2026 оны долдугаар сарын 22-ны өдөр Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод албан ёсоор өргөн барилаа. Өнөөгийн байдлаар цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тусгайлсан эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул хүүхдийг сөрөг нөлөөлөл, цахим дарамт, донтолт болон эрсдэлээс хамгаалах зорилгоор уг төслийг боловсруулжээ.

Судалгааны статистик ба хуулийн төслийн бүтэц

Төсөл санаачлагчдын танилцуулснаар, хүүхэд болон эцэг эхчүүдийн дунд явуулсан судалгаагаар хүүхдүүдийн нийгмийн сүлжээн дэх хэрэглээ асар өндөр байгаа нь харагджээ.

  • Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 46 хувь нь өдөрт 2-4 цаг, 30 хувь нь 4 болон түүнээс дээш цаг интернет ашигладаг;
  • Нийт хүүхдүүдийн 73 хувь нь яг нийгмийн сүлжээнд нэвтрэх зорилгоор интернетэд холбогддог байна;
  • Шинэ хуулийн төсөл нь 6 бүлэг, 20 зүйлтэй анхдагч бие даасан хууль байхаар боловсруулагджээ.

13-аас доош насныханд бүртгэл үүсгэхийг хориглоно

Хуулийн төслийн гол зорилт нь хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөлөл, заналхийлэл, гэмт хэргээс сэргийлэх, мөн нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчдийн хариуцлагыг тодорхой болгоход чиглэж байна.

Хуульд дараах гол зохицуулалтуудыг тусгажээ:

  • 13-аас доош насны хүүхэд: Нийгмийн сүлжээнд шинээр бүртгэл (аккаунт) үүсгэхийг бүрмөсөн хориглоно;
  • 13–16 насны хүүхэд: Насанд нь тохирсон зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын тусгай хамгаалалтын тохиргоотойгоор ашиглуулна;
  • Хариуцлага ба хамтын ажиллагаа: Нийгмийн сүлжээ болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид, эцэг эх, асран хамгаалагчид, боловсролын байгууллагуудын хүлээх чиг үүргийг тусгайлан тодорхойлсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй