Нийслэлд томуугийн вакцинд 179 мянга гаруй иргэн хамрагджээ

0 comments
Дэлхийн анхны заг хүйтэн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Их Британи улсад нэвтрүүлж эхэллээ

Нийслэлд үргэлжилж буй “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аяны хүрээнд зорилтот бүлгийн 179 мянга 546 иргэн вакцин хийлгээд байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр томуугийн эсрэг вакцины хамралт одоогоор 67.2 хувьд хүрчээ.

Аяныг есдүгээр сарын 3-наас эхлүүлсэн бөгөөд аравдугаар сарын 3 хүртэл үргэлжлэх юм. Энэ жил нийслэлийн хэмжээнд томуугаар өвчлөх, хүндрэх эрсдэл өндөр гэж үзсэн нийт 293 мянга 619 хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна.

Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмадууд зорилтот бүлэгт багтжээ

Дархлаажуулалтад бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийг хамруулж байна. Мөн боловсрол болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд зорилтот бүлэгт багтжээ.

Харин зургаан сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдийн вакцины хамралт бусад бүлгээс харьцангуй бага байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас онцолсон байна. Иймээс эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг зөвлөжээ.

Энэ жил дөрвөн валент вакцин хэрэглэж байна

2026 оны улирлын томуугийн дархлаажуулалтад БНСУ-д үйлдвэрлэсэн GCFLU Quadrivalent вакциныг хэрэглэж байгаа аж. Уг вакцин нь томуугийн А хүрээний хоёр, В хүрээний хоёр төрлийн вирусээс хамгаалах зориулалттай гэж мэдээлжээ.

Улирлын томуугийн идэвхжил ихэвчлэн аравдугаар сарын дунд үеэс нэмэгддэг боловч энэ жил ердийнхөөс эрт эхлэх боломжтойг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй