ОХУ дотоодын шатахууны хомсдолоо нөхөхийн тулд Энэтхэг, Беларусь, Казахстанаас бензин импортолж эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ

Украины дроны цохилтын улмаас ОХУ-ын хэд хэдэн газрын тос боловсруулах үйлдвэр доголдож, шатахууны үйлдвэрлэл буурснаар тус улсад бензин болон дизель түлшний хомсдол үүсээд байна. Үүний улмаас шатахуун түгээх станцуудын дараалал нэмэгдэж, бензиний үнэ дээд цэгтээ хүрсэн тул ОХУ дотоодын хэрэгцээгээ хангахаар Энэтхэг, Беларусь, Казахстанаас бензин импортолж эхэлжээ.

ОХУ-ын шатахууны хомсдол ба импортын хэлэлцээрүүд

Reuters агентлагийн мэдээлснээр, Оросын тал нийлүүлэлтийн сүлжээгээ тогтворжуулахын тулд дараах арга хэмжээнүүдийг авч байна:

  • Энэтхэгээс татан авах импорт: Долоодугаар сарын эхээр Энэтхэгээс далайн замаар бензин импортолж эхэлсэн бөгөөд цаашид сар бүр 400 мянган тонн хүртэл бензин худалдан авах боломжийг судалж байна.
  • Беларусь ба Казахстан: Беларусаас авдаг бензиний хэмжээг эрс нэмэгдүүлсэн бөгөөд Казахстанаас АИ-92 бензин нийлүүлэх хэлэлцээр хийсний дагуу эхний ээлжийн татан авалтаа хүлээн аваад байна.
  • Экспортын хориг сунгагдана: ОХУ дизель түлшний экспортын хоригоо долоодугаар сарын 31-нээс хойш дахин нэг сараар сунгахаар төлөвлөж байгаа бөгөөд дотоодын зах зээл тогтворжвол наймдугаар сарын дундуур цуцлахаар тооцоолжээ.

Монгол Улсад үзүүлэх нөлөө ба авах арга хэмжээ

Манай улс шатахууныхаа ихэнх хувийг ОХУ-аас импортолдог тул хойд хөршид үүссэн энэхүү нөхцөл байдал Монгол Улсын нийлүүлэлтэд саатал учруулж эхлээд байна.

Иймд Засгийн газраас эрсдэлийг бууруулах зорилгоор БНХАУ-аас 6,000 тонн АИ-92 болон АИ-95 бензин, БНСУ-аас онгоцны түлш импортлох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй