Өмнөд Солонгост хүн төрхт робот Буддын шашны сахил хүртлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Чогеса

Өмнөд Солонгосын Сөүл хотын Буддын шашны “Чогеса” сүмд хүн төрхт (гуманоид) робот шашны сахил хүртэх ёслол боллоо. Энэ тухай “Yonhap” агентлаг мэдээлэв.

Уг арга хэмжээ Бурхан багшийн мэндэлсэн өдрийг угтан Чоге бүлгэмийн төв сүмийн нутаг дэвсгэрт зохион байгуулагджээ. Ёслолын дараа 130 см өндөртэй уг роботод “Габи” буюу “Нигүүлсэл” хэмээх нэр хайрласан байна.

Роботыг лам нарын уламжлалт хувцсаар гоёсон бөгөөд зан үйлийн үеэр тэрээр бусдад хор хөнөөл учруулахгүй байх, эрчим хүчийг ариг гамтай ашиглах зэрэг шашны сахил батлах амлалт өгчээ. Чоге бүлгэмийнхэн энэхүү санаачилга нь орчин үеийн технологи болон олон зууны уламжлал зэрэгцэн орших боломжтойг бэлгэдэж байгааг онцлон тэмдэглэв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй