“Power Expo & Festival-2026”: 10 орны баг Улаанбаатарт хурд хүчээ сорино

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Авто спорт

Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Энэхүү санаачилгын хүрээнд эх орныхоо аялал жуулчлал, соёл, спортын давуу талыг дэлхий дахинд сурталчлах олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Үүний нэг томоохон хэсэг болох экстрим спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг “Power Expo & Festival-2026” олон улсын наадам энэ сарын 8-наас 10-ны өдрүүдэд 14 дэх удаагаа болох гэж байна.

Энэ удаагийн наадамд дэлхийн 10 орны баг тамирчид хүрэлцэн ирж, хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор бэлтгэлээ базаажээ. Наадмын хөтөлбөр маш шахуу бөгөөд нийт 16 төрлийн тэмцээн, уралдаан болон үзүүлбэрүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Наадмын үеэр үзэгчдийн сонирхлыг татах дараах арга хэмжээнүүд болно:

  • Олон улсын дрифт шоу
  • Автомашины ёслолын жагсаал
  • Холимог тулааны тэмцээнүүд
  • Автомашины худалдаа, үзэсгэлэн
  • Автобусны жолооч нарын ур чадварын уралдаан
  • Экстрим төрлийн тусгай үзүүлбэрүүд

Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү нүсэр наадам Авто худалдааны цогцолбор төвийн “Power Land” талбайд зохион байгуулагдана. Авто спорт болон адреналин мэдрүүлсэн экстрим төрлүүдийг сонирхогчдын хувьд энэ жилийн хамгийн том цугларалт, мартагдашгүй шоу болох нь дамжиггүй юм.

“Power Expo & Festival-2026”: 10 орны баг Улаанбаатарт хурд хүчээ сорино

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй