Поп од Жесси Улаанбаатарт: “Super Concert”-ийн тайзнаа тэсрэлт хийнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
JESSI

Энэ зуны хамгийн хүлээлттэй, нүсэр арга хэмжээнүүдийн нэг болох “Super Concert”-д оролцох оддын цувааг зохион байгуулагчид үргэлжлүүлэн танилцуулсаар байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 20-нд болох энэхүү шоуны дараагийн томоохон гэнэтийн бэлэг ийнхүү тодорлоо.

Олон улсын хэмжээнд өөрийн эрч хүчтэй үзүүлбэр, дахин давтагдашгүй хэв маягаараа танигдсан нэрт дуучин Жесси Монголд ирэхээр болсныг “Эвандис энтертайнмент”-аас албан ёсоор зарлав. Тэрбээр уг тоглолтын нууцлагдмал байсан гол уран бүтээлчдийн нэг бөгөөд түүний ирэх тухай мэдээлэл шүтэн бишрэгчдийнх нь дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна.

Одоогоор зохион байгуулагчдын зүгээс нийт оролцогчдын нэрсийг бүрэн дэлгээгүй байгаа бөгөөд асуултын тэмдгээр нууцалсан зургаан уран бүтээлчийн нэр цаана нь үлдээд байгаа юм. Тэдгээр нууцлаг эрхмүүд хэн байх нь олон нийтийн сонирхлыг татсан хэвээр байна.

Зуны үдшийг халуухан хэмнэлээр чимэх энэхүү шоуны тасалбарын захиалга shoppy.mn сайтаар дамжин явагдаж эхэлсэн тул үзэгчид тасалбараа урьдчилан баталгаажуулах боломжтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй