Путин, Трамп, Си Жиньпин нар энхийн тунхаглал баталжээ

0 comments 6 үзэлт
Путин, Трамп, Си нар энхийн тунхаглал баталжээ

Орос, Хятад, АНУ-ын удирдагч Владимир Путин, Си Жиньпин, Дональд Трамп нарын гурван талт уулзалтын дүнгээр Орос, Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн Энхийн тухай тунхаглал баталсан гэж Кремлийн сайтад мэдээлжээ. Уулзалт 2026 оны 11-р сарын 19-нд Шэньжэнь хотод болсон байна.

“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны 11-р сарын 19-нд Шэньжэнь хотод уулзлаа. Орос, АНУ-ын төрийн тэргүүнүүд энэхүү түүхэн гурван талт дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан Хятадын талд талархал илэрхийлэв. Гурван улсын удирдагчид өнөөгийн олон улсын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, стратегийн тогтвортой байдал болон олон улсын аюулгүй байдлыг хадгалах эрмэлзлээ илэрхийллээ” гэж мэдээлэлд дурджээ.

Тунхаглалд тусгасан үндсэн зарчмууд

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хувьд Орос, Хятад, АНУ НҮБ-ыг дэлхийн сорилтуудад илүү үр дүнтэй хариу үзүүлж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ илүү сайн биелүүлэх боломжтой болгохын тулд шинэчлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн гурван улс тогтвортой эрчим хүчний нийлүүлэлтийн ач холбогдлыг бататгаж, бүх улсын ашиг сонирхолд нийцүүлэн газрын тос боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Төрийн тэргүүнүүд улсуудын зөвшөөрлийн зарчим болон төрийн албан тушаалтнуудын халдашгүй эрхийг хүндэтгэх нь суурь ач холбогдолтой гэж онцолжээ. Тэд мөн Олон улсын эрүүгийн шүүх болон түүнтэй төстэй бусад байгууллага эрх мэдлээ урвуулан ашиглах ёсгүй гэдэгтэй санал нэгдсэн байна.

Гурван улсын удирдагч цөмийн дайнд ялагч гэж байхгүй бөгөөд ийм дайн хэзээ ч эхлэх ёсгүй гэсэн байр сууриа дахин баталжээ. Орос, Хятад, АНУ цөмийн эрсдэлийг бууруулах болон цөмийн зэвсгийн тархалтаас урьдчилан сэргийлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхээр болсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй